УИХ-ЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРООНД ТАНИЛЦУУЛГА ХИЙВ
Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2022.12.13/ төрийн ордонд боллоо. Хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оролцож компанийн нөхцөл байдал, нууцын зэрэглэлээс гаргасан гэрээтэй холбоотой мэдээлэл өглөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их...
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх...
Ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу штабын дадлага хийж байна
Ховд аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна.
Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 24 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 17 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 150 орчим удирдах...
ЗООНОЗЫН салбарын ажилтнуудад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох шийдвэр гарлаа
Засгийн газрын өнөөдөр /2024-01-10/-ийн хуралдаанаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төвүүдэд ажиллагсдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох шийдвэр гаргалаа.
Дэлхийн дахинаа шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний 70 гаруй хувийг зоонозын халдварт өвчин эзэлж буй бөгөөд сүүлийн жилүүдэд мал, амьтнаас гаралтай зоонозын өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд импортын...
Туул голын усны түвшин 267 см болж татарчээ
Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.
Мэдээллийн үеэр Туул гол нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүйг албаныхан онцоллоо. Хамгийн сүүлд 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн гэдгийг...
Нийтийн тээврийн шилдэг 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 ААНБ-ын 16 багийн 85 жолооч оролцов. Тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи...
Аюул үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.25-12.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 84 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус цаг уурын...
Хүүхэд хамгаалал, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг үйл ажиллагааны туршлага судлах хөтөлбөрт хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департамент хооронд Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх зорилгоор “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г байгуулан дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хамтын ажиллагааны хүрээнд холбогдох манай улсын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгуулагын ажилтнууд энэ сарын 14-21-ны өдрүүдэд АНУ-ын томоохон хотуудад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын туршлага...
Хотжилт, хүрээлэн буй орчны асуудлыг хэлэлцлээ
МУИС-ийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим, Европын холбооны Эрасмус+ хөтөлбөртэй хамтран хотжилттой холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргагч нарт таниулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, судалгааны үр дүнд боловсруулсан шийдлийн хувилбаруудыг шийдвэр гаргахад ашиглахыг дэмжих зорилгоор “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус уулзалтыг МУИС-ийн захирал Д.Бадарч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
0kmh
19%
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-18
°
Бям
-23
°
Ням
-17
°
- Advertisement -




































