-24.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ

У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж буй. Тухайлбал, 2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар...

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын явц 33 хувьтай үргэлжилж байна.  Ажлын явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Дүүжин замын тээврийн тулгуур багана нийт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүний нэг хэсэг болох...

"Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын зөвлөгөөн Өвөрхангай аймагт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол" улсын II зөвлөгөөн Өвөрхангай аймагт эхэллээ. Тус зөвлөгөөнд Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн 600 гаруй багш, ажилчид оролцож байна. Улсын зөвлөгөөн бүсчилсэн хэлбэрээр Дорнод, Өвөрхангай, Ховд, Орхон аймагт тус тус зохион байгуулагдах бөгөөд хоёрдугаар сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ. Орон нутгийн багш, ажилчид "Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл", "Хүүхдийн хөгжил хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн...

Нөөцийн 15 мянган тонн мах бэлтгэнэ

Нийслэлд нийтдээ 15 мянган тонн хүртэлх нөөцийн мах бэлтгэхээр ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээллээ. Тэрээр, нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх ажилд 17 ААН-тэй гэрээ байгуулснаас өнөөдрийн байдлаар 3100 тонн махыг агуулахад татан аваад байна гэв. 11 дүгээр сарын 15 гэхэд 15 мянган тонн махны 60-аас доошгүй хувийг агуулахдаа бэлтгэсэн...

Ерөнхийлөгч 3333 сурагчийн хамт Тусгаар тогтнол шүлгийг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ын сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг юм. Мөн жил бүр уншиж хэвших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна. Энэ жил Тусгаар тогтнол шүлгийг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын...

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал: Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд, Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн...

Худалдаачид хуурай өлсгөлөнд шилжихээ мэдэгдлээ

Хархорин худалдааны төв орчимд гар дээрээс наймаа эрхэлдэг 100 гаруй худалдаа эрхлэгч өнөөдөр жагслаа. Тэд "Ажлын байрныхаа төлөө өлсгөлөн зарласан иргэд 168 цаг өлслөө. Эрх баригчдаас шийдэж өгөхийг хүсч байна. Бид улсдаа татвар төлнө. Том зах худалдааны төвүүдийг тэтгэж өндөр татвар төлмөөргүй байна" гэх утга бүхий уриа лоозон барьжээ. Худалдаачдын төлөөлөл "Өнгөрсөн долоо хоногийн нэг дэхь өдрөөс эхлэн 12 хүн ажлын байраа авч үлдэхийн тулд...

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүсч, говийн бүсийн нутгаар бүгчим халуун байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ. Энэ сарын 17-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 17-18-нд говь...

“Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно

Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур,...

Ерөнхий сайд иргэдээс уучлал гуйлаа

Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын шаардлага хариу тайлбар өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирээд байна. Тэрбээр юуны өмнө иргэдээс уучлал гуйсан юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
70%
0kmh
19%
Лха
-8 °
Пүр
-8 °
Баа
-18 °
Бям
-23 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ