Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүсч, говийн бүсийн нутгаар бүгчим халуун байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
Энэ сарын 17-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Салхи 17-18-нд говь талын нутгаар, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.