12.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 4, 2024

Нийгэм

“Эко гэр бүл”-ийг шалгарууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг угтан 10 дугаар сарын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Амьдрах орчин өөрийн хашаа, газартаа хүнсний ногоо зүлэг, мод тарьж бусдыг уриалан шинэлэг санал санаачлага гаргаж, агаар хөрсний бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулж байгальд ээлтэй орчин бүрдүүлсэн гэр бүлүүдийг “Эко гэр бүл”-ээр шалгаруулах ажлыг зохион байгуулсан билээ. “Эко гэр бүл”-ийн шалгаруулалтад Нийслэлийн 9 дүүргээс тус бүрээс шилдэг...

"Хүний цаана" кино нээлтээ хийлээ

Та бүхний хүртээл болох гэж байгаа цоо шинэхэн "Хүний цаана" уран сайхны киноны албан ёсны трайлерыг хүргэж байна. "Хүний цаана" УСК-нь Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг Эх орон, Газар нутгаа хайрлах тэрхүү нандин зүйлийг мөн Эх хүний нинжин сэтгэл, Үр хүүхдээ гэсэн агуу хайр, Харийн түрэмгийлэгчдээс газар нутгаа харамлан, хайрлан хамгаалж буй орчин цагийн залуусын тэмцлийг энэхүү кинон дээрээс харах болох ажээ. https://www.youtube.com/watch?v=2s0y7_hXdSw&feature=share  

Нийслэлийн түүхт 379 жилийн ой тохиож байна

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд...

Хүүхэд гэр бүлд зориулсан хөгжлийн харандаа экспо 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 4 дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо” 2018 оны 10 сарын 27,28 өдрүүдэд Зайсан хилл цогцолборт зохион байгууллаа. Экспод Хүүхэд, гэр бүлд чиглэн ажилладаг 50 гаруй байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн...

Нийтийн тээврийн хэрэгсэл нийт 920 цаг зам дээр эвдэрч, унтарч зогссон байжээ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах болон иргэдийн ая тухтай, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд нийтийн тээвэр чухал үүрэгтэй билээ. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, түүнд хяналт тавих механикийн инженерүүд нь шалгахгүйгээр гаргаж, замын хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг нь иргэдийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй нэг шалтгаан болж байна. Тэгвэл тус албанаас гаргасан судалгаагаар...

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо 70044040 утсаар өгөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн талаарх иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, автобуснаас ялгарах утааг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийгээд байгаа юм. Эдгээр болон зарим онцлох ажлуудынхаа талаар өнөөдөр...

Сурагчид маргаашаас амарна

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд: -НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД- Нэгдүгээр улирлын амралт -Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал нэг  долоо хоног Хоёрдугаар улирлын амралт – I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал  гурван долоо хоног – VI-XII ангийн сурагчид XII сарын...

“Язгуур” 100 ангит хүүхэлдэйн кино бүтээж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас "Ярих ур чадварын академи", "Язгуур контент" компанитай хамтран "ЯЗГУУР" үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой "ЯЗГУУР" 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна. Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч...

Поп дива Ж.Алтаагийн тоглолтуудын хувцасаар модель охид гангарлаа

МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktailnight” шоу тоглолтоо энэ сарын 19-нд“Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуныхаа орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав. Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman”академи хамтарч зохион байгуулсан юм. “Fashion & cocktailnight” тоглолт дээр “Miss & Gentleman”академийн загвар өмсөгч охид дуучин Алтаагийн үе үеийн тоглолтуудынх нь хувцасыг өмсөж сонирхууллаа....

Ирэх сард бүх нийтээрээ хоёр хоног амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын 8 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дах жилийг үдээд байна. Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 8-д бүх...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
12.1 ° C
12.1 °
12.1 °
30%
2kmh
0%
Ням
13 °
Дав
19 °
Мяг
23 °
Лха
11 °
Пүр
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ