1.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 9 сар 19, 2024

Нийгэм

Зүүн хараад хөл хорио тогтоожээ

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүн хараад шүлхий өвчин гарсаны улмаас хөл хорио тогтоожээ. Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн БСШУСЯ-тай хамтран тус сумын цэцэрлэг, сургуулийн...

Гадны төсөл хөтөлбөрийг “үр дүнтэй” хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХААБ) -ын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Аднан Кюэрэшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг ХХААБ-д 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хүн Монголд томилогдон суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлээд 2009 онд Монгол Улсад анх байгуулагдсан цагаас хойш хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаа бөгөөд...

Монголын шүүх дэлхийн жишигт нийцсэн хоёр танхимтай боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим”-ыг иж бүрэн тохижуулж, өчигдөр нээлтээ хийлээ. Уг танхим нь шүүхийн байрны стандарт жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм. Мөн шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэж байна....

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүллээ

Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон бусад хэлтэс, харьяа агентлагуудын дарга, албан хаагчид болон нийслэлийн...

Биокомбинатын “өргөтгөлийн” ажил хавар эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар  Улсын Гадаад хэрэг худалдааны сайдын Комиссар Иштван Юуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг Монгол-Унгарын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэр дундаа хоёр орны хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат ТӨҮГ-н шинэчлэл, өргөтгөлийн ажлыг урагшлуулахад анхаарал хандуулан ажиллаж байгаад Комиссар Иштван Юу-д гүн талархал илэрхийлсэн. Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25...

Б.Батзориг:Оёдлын салбарыэ хууль эрх зүйн таатай орныг бий болгох тал дээр салбар яам анхаарч ажиллана

ХХААХҮЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл ТББ-тай хамтран 2017 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүргээс оёдлын үйлдвэрлэл эрхлэгч 1500 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөгчид, төрийн байгууллагын хэрэглэгч, худалдан авагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр...

Улаанбаатарт 6-8 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд : Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун...

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан ёслолыг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцлоо. Одоо 14.00 цагаас Бөхийн өргөөнд Их...

Н.Түвшинбаяр: Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шантралгүй хөдөлмөрлөвөл хүн бүхэнд боломж байдаг

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга аа, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, “Чингис хаан одонт” эрхмүүд, Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, Монголын сор болсон хүмүүс, хайрлаж хүндэтгэж явдаг ахмадууд, багш, зочид төлөөлөгчид өө, Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт монголчууддаа Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол...

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг хүртээлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрдэмтэд, түүхчдийн тогтоосны дагуу Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хожмын агуу удирдагч тэнгэрийн бошгийг илтгэн, баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн. Ердөө таван жилийн өмнөөс...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
1.1 ° C
1.1 °
1.1 °
69%
4kmh
75%
Баа
5 °
Бям
9 °
Ням
13 °
Дав
14 °
Мяг
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ