-5.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 21, 2024

Нийгэм

Ихэнх нутгаар дулаарна

Энэ сарын 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 23-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө...

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдөр/2017.10.21/ яамны газар болон харьяа газруудын дарга нартай уулзаж цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа, тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх, ургац хураалтын явцын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хангах. 11 дүгээр сар гарах гэж байхад өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувь...

Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул өнөөдөр гардуулан өгөв. Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, бататган бэхжүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл,...

Ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургууль болов

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдсөн осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургуулийн удирдамж”-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Онцгой байдлын газрын...

НЗДТГ “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ” Азийн сантай хамтран хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг Нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороонд 2017-2018 оны хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Заxирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны xөтөлбөр”-т тусгагдсан “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ”, Азийн сангийн 2017-2018 оны хугацаанд хэрэгжүүлэх “Хотын Засаглалыг сайжруулах” төслийн II бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан төрийн үйлчилгээг...

"Салаавч" Ц.Баярцогтыг батлан даалтад гаргажээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүсэн байна. Шүүх хурлын үеэр Улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж аваагүй байна. Мөн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг...

Олон улсын байгууллагаас хандивласан автомашиныг улсын нөөцийн салбаруудад хүлээлгэн өгөв

Онцгой байдлын албаны техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэхэд зориулан “Мерси Кор” олон улсын байгууллагаас “УАЗ-469” маркийн гурван автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Автомашин хүлээлгэн өгөх ажиллагаанд “Мерси Кор” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх, хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр дээрх...

30 дугаар цэцэрлэг 40 хүүхдийн шинэ байртай боллоо

Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 30-р цэцэрлэгийн дэргэд нэг давхар цэцэрлэгийн шинэ байр ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгт дүүргийн 11, 12, 23 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг бөгөөд одоогийн байдлаар 2 хүртэлх насны 60-аад хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Харин өргөтгөлийн шинэ байртай болсноор дээрх хороодын 40 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа бөгөөд дээр цэцэрлэгийн өргөтгөлийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Төмөрчөдөр санаачлан Солонгос...

С.Батболд: Засгийн газраас дэмжлэг авбал гэр хорооллын янданг бодитоор цөөлнө

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх,...

16 иргэн “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас орон сууцны түлхүүрээ авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. “Гэр хорооллыг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
79%
4kmh
40%
Мяг
1 °
Лха
2 °
Пүр
2 °
Баа
4 °
Бям
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ