БСШУСЯ-ны харьяа газруудад АТГ-ын ажлын хэсэг шалгалт хийж эхэллээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад өнөөдрөөс АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ.
Энэхүү шалгалтаар авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх юм.
Нийслэлийн хэмжээнд 6 ШТС зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3...
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургууль, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдад зохион байгууллаа.
“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй...
Нийслэлийн иргэд орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой
Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.
Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700...
Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа.
Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Нараннар шалгарсан юм.
Шилдэг эмэгтэйчүүдийн танилцуулга:
МОНГОЛ...
Улсын хэмжээнд 66 сум цагаан зудтай байна
Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Өөрөөр хэлбэл Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн...
Газар өмчлөлийн аян эхэллээ
Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор Нийслэлийн газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ.
Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг...
Хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ
Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх нь элбэг байдаг. Тиймээс нийслэлийн бүх дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хатгалгааны эсрэг вакцин хийж эхэлжээ. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2,4,9 сартай хүүхдүүдэд гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэлсэн юм. Уг вакцин нь бага насны хүүхдийн дархлааг сайжруулж, уушгины хатгалгаа тусахаас урьдчилан сэргийлэх ба дунд чихний үрэвслээс хамгаалах өндөр ач холбогдолтой гэнэ.
Манай улсын хувьд...
Г.Баасан: С.Баяр, Д.Сугар, Ш.Батхүү нар санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц гэмт хэрэг үйлдсэн
Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс дээрх судалгааны дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Монгол улсын улс төрийн намууд, хуулийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээ, уул уурхайн салбар, газрын алба, гааль, татвар, тендэр, худалдан авах газар авлигад асар их авсан байна. Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг авах арга хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй зөрчилтэй буюу нэг нэгнээ...
Казах анчид бүргэдийн ид хавыг гайхуулав
Казах түмний уламжлалт “Бүргэдийн баяр” эхэллээ. Тус баярыг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүрийн гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд,аравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиодог.
Энэ хаврын “Бүргэдийн баяр”-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохиож байна. "Бүргэдийн баяр" нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -







































