-4.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Нийгэм

Сурагчид 7 хоног амарна

Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ноос  дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амарна. Харин аймаг, сумдын сургуулийнсурагчид гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал амрах юм.

“Манай хороо-Миний гудамж” аян эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аяныг анх удаа зохион байгуулж байна. Тус аян нь Улаанбаатар хотын 152 хорооны бүх айл өрх, аж ахуйн нэгжийг хамруулж иргэдийг ая тухтай орчин нөхцөлд амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор хийгдэж буй юм. Энэ сарын 1-ээс эхлэн 7 сарын хугацаатай үргэлжилж Шилдэг хороо, шилдэг орон сууц, шилдэг өрх зэрэг номинациар байр эзлүүлнэ.

3, 8-аар төгссөн дугаартай бол татвараа төлөөрэй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил нэгдүгээр сараас эхэлсэн. Энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай машины жолооч нар амжиж татвараа төлөх ёстой. Дугаарын сүүлийн оронгоос шалтгаалж жолооч нар дараах байдлаар татвар төлдөг. Тухайлбал, 1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР...

Энэ долоо хоногт ихэнх нутгаар нэмэх градус хүрч дулаарна

Гуравдугаар сарын 5-12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: /Хугацааны эхээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна/ Баруун аймгуудын нутгаар 5-нд зарим нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас, 8,10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 5-6, 8,10-11-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 5-6-нд ихэнх нутгаар хүйтэн байх ч цаашдаа хүйтний эрч суларч 8-11-нд Увс...

2, 4, 9 сартай хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийнэ

Өнөөдрөөс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийнэ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой ажээ. 2018 онд уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлийн бүх дүүргийн 2, 4, 9...

"Оюутан цэрэг"-ийн бүртгэл маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2016 оноос “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болж, тав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт...

Орон сууцны үнэ өсчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны нэгдүгээр сарын үр дүнг танилцуулж байна. Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.5 хувиар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.53 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин үнийн индексийн үзүүлэлтийг...

Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болох фитнесс, бялдаржуулах төвүүд

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн...

Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилжээ. Засаг даргаар нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнийг Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу...

АНУ-ын Н2 визний талаар иргэдэд зориулсан мэдээлэл гаргана

Гадаад харилцааны яамны Консулын газраас өчигдөр “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулжээ. Улмаар форумд оролцсон байгууллагуудын мэдээллийг нэгтгэж иргэдэд зориулсан мэдээлэл гаргахаар болсон байна. Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийж,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-4.9 ° C
-4.9 °
-4.9 °
58%
8kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ