Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна
Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриалж, орон даяар аравхуй, нигүүлсэхүйн утгат олон арга хэмжээг зохион байгуулдаг болоод нэлээд хугацааг өнгөрүүлж байгаа билээ.
Энэ жилийн хувьд МБШТ Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар болон сүм хийдүүд, төрийн бус байгууллагуудын хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга зохион байгуулахаар болжээ. Бурхан багшийн эхээс...
Аз жаргалтай АЛАГ ҮРС
Эх үрсийн баярын өдрөөр Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ өдөр хүүхдэд зориулагдсан олон арга хэмжээ болж байгаа билээ. Баярын өдрөөрөө гадуур зугаалж буй алдрай бяцхан үрсийг харуулсан фото сурвалжлага хийснийг хүлээн авна уу.
...
Хотын дарга авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан баг өнөөдөр нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон...
Малын чанар сайжруулах ажлыг эхлүүллээ
1990 оноос хойш малын чанар, үүлдэр угсааг сайжруулах ажил орхигдсон. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 27 жилд хийж амжаагүй малын чанар сайжруулах чиглэлээр бодит алхам хийж эхэллээ. Тодруулбал Монгол Улсын мал сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Малын тооны өсөлт эдийн засгийн өсөлтөд таатай үр дагаврыг гаргаж байгаа хэдий ч, тогтвортой хөгжихөд малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх...
450 сургуулийн 450 төсөлд нийт 3 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо /ФОТО/
БСШУСЯ-аас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн III шат 2017-2018 оны хичээлийн жилд үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.05.29/ БСШУСЯ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 450 төсөлд нийт 3 тэрбум 50 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулсан юм.
Энэхүү төсөл нийт 400 орчим мянган хүүхдийг хамрах бөгөөд төсөл тус бүрт 2000-3000 ам.доллар буюу 5-7 сая төгрөгийн санхүүжилтийг...
Төв талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ
Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 автомашины зогсоол байгуулж, өнөөдөр...
Нийслэлийн тугийг мандуулав
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулах ёслол болов.
Туг мандуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн үе үеийн удирдлагууд оролцлоо.
Нийслэлийн туганд Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьдыг дүрсэлсэн байдаг. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна.
Мөн...
Н.Учрал: Багшийн хөгжлийн хууль нь өөрөө нийгмийн захиалга юм
-Ган тайлах хууль-
Дээр үед хэзээ ч билээ Нийтлэлч Б.Цэнддоо гуайн бичсэн багшийн талаарх нэгэн нийтлэл уншиж байсан нь санаанд оров. Тус нийтлэлд “Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй. Бас гоё ганган, ялдам багштай болох нь ч...
Дархан-Уул аймгийн уран бүтээлчид “Нийслэлд”
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэлд” үзэсгэлэн дэлгэжээ. Тус үзэсгэлэнг “Тэнгэрийн өөд” ТББ буюу одоогийн Дархан-Уул аймгийн Урчуудын эвлэлийн уран бүтээлчид гаргаж байна. Үзэсгэлэнд тус эвлэлийн 30 гаруй уран бүтээлч дүрслэх урлагийн 10 гаруй төрлөөр туурвисан бүтээлүүдээрээ оролцож буй юм.
Тодруулбал, эл үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, цаасан хайчилбараас гадна уран дархчууд, гар урчууд, хатгамалчдын бүтээл зээгт наамал, эсгий урлал, уран хатгамлууд, орчин...
“Шилдэг бүтээл-2017” үзэсгэлэнгээс
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран “Шилдэг бүтээл - 2017” үзэсгэлэнг гаргалаа. Уралдаант үзэсгэлэнд орчин үеийн уран зураг, монгол зураг, бар, уран баримал, уран сийлбэр, гар урлал, арьсан урлал, инстолляци, дарханы урлалын нийт 98 уран бүтээлч 135 бүтээлээрээ оролцож байгаа аж.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-11.9
°
C
-11.9
°
-11.9
°
85%
0kmh
0%
Бям
-3
°
Ням
-13
°
Дав
-16
°
Мяг
-10
°
Лха
-6
°
- Advertisement -