“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний аваргууд тодров
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны нэгдүгээр сарын 6-9-нд зохион байгууллаа.
ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэхүү мэтгэлцээний тэмцээний аваргын төлөөх тоглолт Төрийн...
УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.05.29/ Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын 29-ний олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Монгол цэрэг, энхийн үйлсэд” цогцолборт боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж, Монгол Улс, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөх ариун...
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар...
Хотын даргаар Х.Нямбаатарыг томиллоо
НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.НямбаатарыгНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч нар нэр дэвшигчээс цаашид хэрхэн ажиллаж, ямар бодлого баримтлах талаар асууж тодрууллаа. Тухайлбал, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр...
Япон хүүхэлдэйн үзэсгэлэнгээс
Япон сан болон Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ.
Тус үзэсгэлэн тавдугаар сарын 9-нийг хүртэл олны хүртээл болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдлаа. Үр дүнд нь нийгмийн салбар...
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” сэдвээр хоёр өдөр болох юм.
Чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Бан Ги...
Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
14.1
°
C
14.1
°
14.1
°
14%
5kmh
75%
Пүр
10
°
Баа
-8
°
Бям
4
°
Ням
6
°
Дав
13
°
- Advertisement -
