-3.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 8, 2025

Фото мэдээ

“Гоёл-2018” наадам үргэлжилж байна

Загварын шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна. Уг наадамд 100 гаруй загвар өмсөгч бүртгүүлж, 50 орчим нь шалгаран оролцож байгаа аж. Энэ сарын 26, 27-ны 13:00-19:00 цагийн хооронд “Mongolian fashion week” шоу “Blue sky towert” болох юм. Загвар өмсөгчид 27 байгууллага, бусад бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа толилуулж байгаа. Тэгвэл дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлүүдээр урласан хувцсаараа оролцож...

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг...

Ерөнхий сайд иргэдээс уучлал гуйлаа

Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусийн жагсаал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын шаардлага хариу тайлбар өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирээд байна. Тэрбээр юуны өмнө иргэдээс уучлал гуйсан юм.

Батлан хамгаалах салбарын арга хэмжээнд иргэд ам сайтай байна /ФОТО/

Долоо хоногийн эхний өдөр эх орны цэрэг ,батлан хамгаалах салбарынхан Сүхбаатарын талбайд Нээлттэй хаалганы өдрөө хийж хөл хөдөлгөөн ихтэй эхэллээ. БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Нийслэлийн болон дүүргүүдийн Цэргийн штаб, яамны харьяа, аж ахуйн нэгж, байгууллага хамтран цагаан асруудаа босгон, эргэн тойрон цэргийн зэвсэг техникээ байрлуулж, иргэдэд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаагаа 10:00-17:00 цаг хүртэл сурталчлах юм. Нээлттэй хаалганы өдөр “Олон улсын Энхийг сахиулагчдын...

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт, 2019-2020 оны Улсын хэлэлцээрт өнөөдөр Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагууд гарын үсэг зурлаа. 2019-2020 оны Улсын хэлэлцээрийн төсөл нийт зургаан бүлэг 51 зүйлтэй бөгөөд хөдөлмөрийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажлын байр бий болгох, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргийг тусгасан байна....

Дарханы замыг өргөтгөн, шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. Манай улсыг хоёр хөрш оронтой автозамаар холбох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, зам засвар” төслийн хүрээнд одоогийн байгаа замыг нэг метрээр өргөтгөн, огцом эргэлт, өгсөлт, уруу ихтэй, үзэгдэх орчин...

МАН-ын Их хурлын эргэн тойронд...

Мөрийн хөтөлбөр, дүрэм, дарга, удирдлагаа өөрчлөн шинэчлэх МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр Улаанбаатар хотноо 1309 төлөөлөгчтэйгөөр эхэллээ. Их хурлыг нээж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, зочдод талархал илэрхийлээд хурлын тэргүүлэгчдийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа. Төвийн бүсийн тэргүүлэгчээр М.Энхболд, нийслэлийн бүсийн тэргүүлэгчээр Д.Амарбаясгалан, А.Ундраа, Ө.Энхтүвшин, хангайн бүсийн тэргүүлэгчээр Я.Содбаатар, говийн бүсийн тэргүүлэгчээр Н.Наранбаатар, Б.Сэмжидмаа, Б.Өлзийбаян, А.Женисхан зэрэг есөн тэргүүлэгч хурлыг удирдан зохион байгуулахаар...

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

“Эх орончдын өдөр", МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм. ...

Digital Concept art төрлийн “The Legend” үзэсгэлэнгээс

Зураач Б.Тэлмэнгийн анхны бие даасан “The Legend” үзэсгэлэнгээ үзэгч олондоо дэлгэжээ. Үзэсгэлэнгийн гол онцлог орчин үеийн digital art, concept art, character design төрлөөр хийгдсэн компьютер график бүтээл юм. Энэ нь монголдоо анхны “Digital concept art” үзэсгэлэн бөгөөд 40 гаруй зургаа дэглэжээ. Үзэсгэлэн Урчуудын эвлэлийн "Best art" галерейд гарч байна.

“Бөртэ Чоно 2017” наадмын шилжин явах цомын эзнээр Д.Сумъяа тодорлоо

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ жил шилдэг эрэгтэй гурав , эмэгтэй гурван тамирчин шалгарсан бөгөөд Шилдэгийн шилдэг тамирчинаар нэг л тамирчин шалгарлаа. Өнгөрсөн жил "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медаль Д.Сумъяа, "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар шилдгээр тодорсон билээ. 15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
58%
1kmh
0%
Пүр
9 °
Баа
-8 °
Бям
2 °
Ням
4 °
Дав
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ