-12.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Фото мэдээ

Монгол, Хятадын түүхэн замналыг гэрэл зургаар өгүүлэв

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн хамтарсан “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цуврал ажлуудын отгон нь болж байгаагаараа онцлогтой бөгөөд тус үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны...

Монголын дүрслэх урлагийн хамгийн том бүтээлийг 12 жил урлажээ

Монголын дүрслэх урлагийн хамгийн том “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн нээлт МУЭ-ийн Арт галерейн танхимд энэ сарын 22-нд боллоо. Зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн уг бүтээл нь 21 м урт, 2.5 м өргөн, нийт 52.5 ам дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монгол зургийн анхны том хэмжээтэй бүтээл юм. Зураач Н.Сэргэлэн “Дэлхийн нэг өдөр”...

Нийслэлийн Цагдаагийн газарт шаардлагатай автомашины парк шинэчлэл хийлээ

Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчид тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх оны ажлын амжилтаа ахиулан бататгах төлөвлөгөөгөө хэлэлцсэний зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Тайлангийн хуралд хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагва болон Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо. 2019 онд тус газраас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Ойлгоё Хүндлэе”...

“Технологийн дэвшлийн шагнал"-аар академич Б.Бямбааг шагналаа

Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар академич Б.Бямбааг 100 сая төгрөгөөр шагнах шийдвэр гарсан билээ. Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” хэмээн судалгааны бүтээл нь шинжлэх ухаан, технологийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Өнөөдөр түүнийг ийнхүү 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал"-аар шагнаж, 100 сая төгрөгийг олголоо.

Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчиллээ

Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Анх 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр...

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Нийслэл хотын хүндэт иргэн” боллоо

Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга “Энэ шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан. Тиймээс нийслэлийн ИТХ-ын...

Алслагдсан аймаг, сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

Сүхбаатарын талбайд ЭМЯ-наас алслагдсан аймаг, сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тамгыг залан ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Ёслол хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирснээр Үндсэн...

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт...

Иргэний андгай өргөх ёслол болов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Иргэний андгай өргөх ёслол 17 дахь жилдээ Төрийн ордны Их танхимд болов. Монгол Улсын Ерөнхий сайд иргэний андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй 800 гаруй залуус, сурагчдад хандан үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолд ирсэн хүндэт зочид, багш нар, сурагчид, эцэг эхчүүд та бүхэнд Монгол...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
52%
5kmh
75%
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-5 °
Баа
-7 °
Бям
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ