Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ.
6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм.
Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн...
Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс олгоно
Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан.
Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн...
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжууллаа
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.Хоёр улсын төрийн тэргүүний хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд хийсэн мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Владимир Владимирович,
Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид, эрхэм...
Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажиллагааны үе шат, дараагийн зорилтууд
Эх орны хойморьт орших “хөх сувд” Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагааг 2020 оноос хойш дөрвөн жилийн турш явуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт бүрэн дууслаа.
Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, тус ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.
Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох шинэчлэл хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар өнөөдөр (2024.08.02) Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа. Хүний эрхийн Үндэсний Комисс УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Ийнхүү УИХ-ын дарга ХЭҮК-оос эхлэн харьяа байгууллагуудаараа ажиллаж эхэллээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны сонгуулийн үр...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.Ерөнхий сайд энэ үеэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулсан Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төсвийн тодотголын хамт шуурхай хэлэлцэн баталсан Улсын Их Хуралд талархал илэрхийллээ.
Мөн Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ...
Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа.
Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах...
У.Сүрэнжав Паралимпын алтан медальт, Монгол Улсын анхны эмэгтэй тамирчин боллоо
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам өчигдөр эхэлж, Монголын тамирчдаас таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртлээ.
Тэрбээр паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин, тав дахь медалийг эх орондоо авчирч байгаа юм. У.Сүрэнжав нь үүнээс гадна 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
1kmh
0%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-4
°
Бям
-7
°
- Advertisement -