Морь унаач хүүхдийн даатгалын нөхөн олговрыг 20 саяар тогтоолоо
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас даатгалын компаниуд хамтран хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийг 100 мянга, нөхөн олговрыг 20 сая төгрөгөөр тогтоосон байна.
Тус газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатарын мэдээлснээр “Уралдаанч хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын жилийн хураамж 30 мянга, нөхөн олговор таван сая төгрөг байсан. Уралдааны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын тулд даатгалын...
Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина
Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав.
Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.
Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга...
Өнөөдрийн хөрөнгө, маргаашийн өгөөж
"Эрдэнэс Тавантолгой” компаниас ногдол ашиг авах хүлээлт талаар боллоо. Эл компанийн нийт хувьцааны 14 орчим хувь буюу 1.7 тэрбум ширхэг хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж буй. Тэдний нэгээхэн хэсэг ногдол ашиг авах сонирхолтой байв. Үүнийгээ нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн.
Ногдол ашиг тараах сэдлийг уул уурхай, санхүүгийн зах зээлд ажилладаг зарим төлөөлөл ихээхэн дэвэргэж байсан юм. Ялангуяа хөрөнгийн зах зээлийнхэн ногдол ашиг тараагаасай гэж бараг...
Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордуудын асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газар өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Консулын газар нээх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн сангийн өр төлбөрийн талаар хэлэлцэх юм. Мөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн талаар авах...
Нөхөн сонгууль явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон хэвээр байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг баталсан. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг хүчингүй болгож, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн...
Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохыг уриалах олон улсын өдөр тохиож байна
Хүүхэд зодуулж шийтгүүлснээрээ сайн хүн болдоггүй. Харин ч дахиж зодуулах вий гэсэн аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй хүн болж өөрчлөгддөг. Эсвэл аливааг хүчээр шийдэх хандлагатай, түрэмгий догшин болж хувирдаг. Цаашлаад сурах чадвар нь муудах, өсвөр насандаа архи тамхи, мансууруулдаг бодис донтох хандлагатай болдог гэдгийг сэтгэл зүйчид олон тооны судалгаагаар нотолсон байна. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хамгийн оновчтой арга нь түүнээс урьдчилан сэргийлэх нөлөөлөл сурталчилгааны ажлыг хийж,...
Б.Пүрэвдорж: "Жаст"-ын Ш.Батхүү болон буруутай этгээдүүдээр Стандарт банктай холбоотой 143 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой
УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл өнөөдөр хуралдаж, Эрдэнэт үйлдвэр ХХК Стандарт банкны өр төлбөрийг шийдвэрлэсэн асуудал, С.Зориг агсны хэргийг шалгах УИХ-ын түр хороонд хүргүүлэх санал тухай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүн Нямбаатарын мэдээллийг зөвлөлийн гишүүд сонслоо. Бусад асуудлын хүрээнд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах...
Сүхбаатарын талбайн урд талын зогсоолыг лацдав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж, “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан газар эзэмших эрхийг нь...
“Эрдэнэс Тавантолгой” компани зардлаа 400 тэрбумаар бууруулна
"Эрдэнэс-тавантолгой” ХК-иас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, 2019 оны эхний улирлын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.
2019 оны нэгдүгээр улирлын байдлаар;
Нүүрс олборлолт- 4,2 сая тонн
Нүүрс экспорт - 2,4 сая тонн
Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг
Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг
Цэвэр ашиг - 304 тэрбум төгрөг байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний улиралд 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Тус компани эхний улиралд...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
77%
1kmh
17%
Мяг
-11
°
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-18
°
Бям
-23
°
- Advertisement -









































