-10.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Онцлох

Featured posts

Чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын эхэнд Ашигт малтмалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ариутгалын төв тасаг, нян судлалын лаборатори байгуулав

Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлалаа. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус эмнэлэгт барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 708.8 сая төгрөгийн өртөгтэй, 29 нэр төрлийн тоног...

Хөвсгөл нууранд осолдсон иргэнийг эсэн мэнд аварчээ

Онцгой байдлын аврагчид Хөвсгөл нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэнийг эсэн мэнд гарган авсан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т/ тус тосгоны харьяат иргэн О /20 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 22:55 цагт тус аймгийн...

Б.Элбэрэлт Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо болж буй Тусгай олимпын наадмын усан сэлэлтийн төрлөөс манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж тэргүүлсэн байна. Б.Элбэрэлт маргааш эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Монголын баг одоогийн байдлаар 8...

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулах болсноо өнөөдөр албан ёсоор зарлав. Энэ үеэр Л.Болд гишүүн, “Өнгөрсөн онд нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөд Ж.Батзандан, Д.Мурат гишүүн болон миний бие эсрэг санал өгсөн. Үүний улмаас АН-ын удирдлагууд Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх, Д.Мурат гишүүн бид хоёр сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан. АН бол гишүүнээ хөөдөг коммунист нам байхгүй хэмээн үзэж би намаасаа гарах...

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат...

Татварын багц хуулиар аж ахуйн нэгжүүдэд дарамт болохгүй татварын орчинг бүрдүүлэх хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулган нээж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Татварын багц хуулийн асуудлаар Сангийн яамны ажлын хэсгийг сонсоно Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцсэн. Нэгдүгээрт, Татварын багц хууль орж байгаа. Энэхүү хуульд эерэг, сөрөг олон зүйл бий. Бид Татварын багц хуулийг дэмжээд явах нь...

УИХ-ын ээлжит бус чуулган даваа гарагт эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 18-нд эхэлнэ. Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв. Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд...

Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч байгаа зэргийг ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсан юм. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилдээ 1,2 сая...

Дэд бүтцийн төв иргэдэд хашаандаа цэвэр бохир ус, дулаанаа шийдсэн орчинд амьдрах боломж олгоно

Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон дүүрэг хорооны удирдлага, албаны хүмүүс очиж танилцлаа. “Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
67%
1kmh
75%
Пүр
-6 °
Баа
-20 °
Бям
-20 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ