“Гэрэгэ” бонд 800 сая ам.долларын санхүүжилт босголоо
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоногт олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын бондыг 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай босгосон талаар гадны хэвлэлүүд түрүүлж мэдээлсэн юм. Бондын эрэлт өндөр байсан тул 800 сая ам.долларыг төлөвлөж байснаас бага хүүтэй босгож чаджээ.
Өнгөрсөн онд гаргасан “Мазаалай” бонд 10.8 хувийн хүүтэй байсан юм. Шинээр гаргаж буй бонд нь“Гэрэгэ” хэмээх нэрээр гарсан бөгөөд Чингис бондын /1.5 тэрбум ам.доллар/...
Монголын сагсчид Ази Тивийн аврага боллоо
ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг түрүүллээ. Аваргын төлөө Шинэ Зеландын багтай тоглож 19-14 харьцаагаар хожжээ.
Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Бахрайны багийг 22:11-ээр хожсон бол хоёр дахь тоглолтоо Ази тивийг чансаагаараа тэргүүлэгч Японы багтай тоглож цаг дуусахаас өмнө 21:16 харьцаатай хожиж, А хэсгээс тэргүүлсэн байна.
Улмаар хасагдах шатанд Тайваны багийг 21-13 харьцаагаар оноогоор хожсон бол мөнгөн...
МҮЭ-ийн гишүүд, багш нар өлсгөлөн зарлана
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр МҮЭХ-той тохиролцоонд хүрч чадаагүй тул хугацаагүйгээр завсарлуулах санал гарсан. Хэлэлцээрийн үеэр 55.4 тэрбум төгрөгийг төрийн алба хаагчдад урамшуулал олгохоор 2017 оны төсвийн тодотголд тусгах саналыг Засгийн газар тавьжээ. МҮЭХ-ны зүгээс 55.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэх байр суурийг илэрхийлсэн ч Засгийн газар хүлээж аваагүй байна. Мөн 2018 онд цалин хөлсийг нэмэх санал гаргаагүй тул эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах...
Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албахынхан өнөөдөр Монголын нууц товчоо, Мэлхийт хөшөө-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.
1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 29 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө,...
2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.
Төсвийн орлогын чиглэлээр:
Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой...
МУГТ Г.Одбаяр “Их дуулга”-д түрүүллээ
Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-д манай жүдоч Г.Одбаяр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковыг юүко, базари, иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн болов.
Тэрбээр энэ ялалтаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөрхөн хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ Абу Дабигийн Их дуулгын алтан медалиар мялааж байна.
Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басилег цэвэр ялсан. Хагас...
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга чааваас даа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа. Энэхүү албан бичигт Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар...
Ерөнхийлөгч, УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичиг илгээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр илгээлээ.
Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн агаарын бохирдлын асуудалд шинэ Засгийн газрын...
Д.Сумъяа Рафаэл Силваг ялж Абу Дабид түрүүллээ
Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д аваргын төлөөх барилдаанд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэл Силватай хүч үзэж ялснаар алтан медалийн эзэн боллоо.
“Рио-2016” оны олимпийн наадмаас хойш Монголын төдийгүй дэлхийн жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн Доржсүрэнгийн Сумъяа, Рафаэл Силва нарын барилдаан Абу Дабигийн татамид явагдаж манай шилдэг жүдоч даагаа нэхэн Абу Дабигийн Их дуулга...
“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч,...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
1kmh
75%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































