ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг түрүүллээ. Аваргын төлөө Шинэ Зеландын багтай тоглож 19-14 харьцаагаар хожжээ.

Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Бахрайны багийг 22:11-ээр хожсон бол хоёр дахь тоглолтоо Ази тивийг чансаагаараа тэргүүлэгч Японы багтай тоглож цаг дуусахаас өмнө 21:16 харьцаатай хожиж, А хэсгээс тэргүүлсэн байна.

Улмаар хасагдах шатанд Тайваны багийг 21-13 харьцаагаар оноогоор хожсон бол мөнгөн медалийн төлөөх тоглолтод хүчирхэг Австралийн багтай хийж, нэмэлт цагт 21-19 харьцаагаар хожил байгуулжээ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-ээр Дөлгөөн шалгарчээ.

Монголын шигшээ баг FIBA 3х3E Ази тивийн аварга болж буй торгон мөчийг хүлээн авч үзнэ үү.Mongolia v New Zealand -|Final Game | Full Game - FIBA 3x3 Asia Cup 2017

Posted by Mongolian National Basketball Association on Sunday, October 29, 2017