-6.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Онцлох

Featured posts

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч санал өгөх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт,...

“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо. Тус системийн хэрэглээ, ач холбогдлыг танилцуулах сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын...

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо. Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан...

“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСӨЛ НИЙГЭМД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал" төсөл эх орон даяар хэрэгжиж байгаа билээ. Энэ хүрээнд цуврал уулзалт, өдөрлөг Налайх, Хан-Уул дүүргүүдэд үргэлжилж байна. Тус өдөрлөгт Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, дайнд оролцож байсан ахмад дайчдын төлөөлөл, Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний...

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 1.3 САЯ ХҮН ХАМРАГДЖЭЭ

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.3 сая иргэн хамрагдаад байгааг ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг хэлсэн. Тодруулбал, залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагддаг төдийгүй үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр, тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байна. Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний 57.8 хувь нь хоол боловсруулах...

Нийслэлд 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг...

Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж,  246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан. Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл,...

Баруун аймгуудын нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон...

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Үндэсний чуулганаар “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, энэхүү...

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-6.9 ° C
-6.9 °
-6.9 °
73%
5kmh
40%
Дав
-15 °
Мяг
-16 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-5 °
- Advertisement -

Шинэ мэдээ