БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад хэрэгжиж байгаа “Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх болон гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.