Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг иргэдэд нээлттэй танилцуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.
Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс...
Парисын олимпын наадамд Монгол Улсын тамирчид өөрсдийн далбаан дор оролцоно
2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа.
Энэ оны 9 сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх 4 сарын хугацаа өгсөн.
Тэгвэл ЗГ-аас ажлын хэсэг гарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр...
“Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд 7 багийн 112 тамирчин өрсөлдөж байна
Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2009 оноос хойш оролцож байна.
Энэ жилийн “Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ-ын долоон байгууллагын 112 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид даалгавраа гүйцэтгэн, барианд орлоо.
“Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээг зохион байгуулж байна
Нийслэлийн 380 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Тус арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нээж үг...
Б.Жавхлан: “Эрдэнэт”-ийн 49 хувийн өр төлбөрийг барагдуулж, 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох тус үйлдвэрийн эзэмшлийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн явцын тайланг товч мэдээлэл өглөө.
Тэрбээр, анх 2017 онд УИХ-ын 23 дугаар тогтоол гарч, “Эрдэнэт үйлдвэр” болон “Монросцветмет” ХХК-ийн энгийн 49 хувийн хувьцааг худалдан авсантай холбогдуулан, тэдгээр эзэмшлийг буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, 100 хувь улсын мэдлийн болгох үүргийг УИХ-аас Засгийн газарт өгч...
Татвар, шимтгэл нэмэгдэж, шатахуун үнэд орлоо
2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хууль, журмуудаас тоймлон танилцуулж байна. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хийсэн гэрээний дагуу өнөөдрөөс эхлэн хэд хэдэн төрлийн татвар, шимтгэл нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад шатахууны үнэ болоод өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна.
Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай цалин, түүнтэй адилтгах орлогод татварын хэмжээг дөрвөн шатлалтай болгож,...
Хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх хоёр шинэ төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд нээлээ
Улаанбаатар – Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Улаанбаатар хотын Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар...
Ү.ОЮУНЗУЛ: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хорооны хурал Нийслэлийн Боловсролын газарт боллоо. Тус хороо нь эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл, урлагийн хөгжил, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгал, хадгалалт хамгаалалтын чиглэлд анхаарч ажилладаг бөгөөд хурлаар дээрх салбаруудад хэрхэн анхаарах, НИТХ-ын болон төрийн бүх шатны байгууллагуудтай бодлогын хувьд хэрхэн уялдаж, хамтарч ажиллах тухайгаа ярилцаад,...
У.Хүрэлсүх: Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хий
Сүүлийн өдрүүдэд өрнөсөн ард иргэд, залуусын тайван жагсаалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн зарим гишүүнтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс, орны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн ард иргэд, залуу үеийнхэн тайван жагсаал...
Гэмт хэрэгт холбогдсон дипломатуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэв.
Гадаадад гэмт хэрэгт холбогдсон 69 хүний мэдээллийг ГХЯ-наас тус байнгын хороонд ирүүлжээ. Үүнд, гадаад улс орнуудад байгаа дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдээлэл байгаа юм. Мөн төрийн албаны, улс төрийн намуудын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
0%
Пүр
-18
°
Баа
-17
°
Бям
-16
°
Ням
-13
°
Дав
-12
°
- Advertisement -






































