-10.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 23, 2024

Онцлох

Featured posts

Дундаж цалин 959.1 мянган төгрөг болж нэмэгджээ

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны эхний улиралд нийт 37.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 566.7 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын 44.6 мянга буюу 7.9 хувь нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 30.7 мянга буюу 5.4 хувь нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 99.2 мянга буюу 17.5 хувь нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, ...

“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.  Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн...

Ц.Элбэгдорж:. Монголын нутаг дэвсгэрийг дайруулан Азийг холбосон дэд бүтцийг барих боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “ Төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Эрхэм зочид , төлөөлөгчид өө, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье. ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн ...

Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриалж, орон даяар аравхуй, нигүүлсэхүйн утгат олон арга хэмжээг зохион байгуулдаг болоод нэлээд хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Энэ жилийн хувьд МБШТ Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар болон сүм хийдүүд, төрийн бус байгууллагуудын хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга зохион байгуулахаар болжээ. Бурхан багшийн эхээс...

БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатар томилогдлоо

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр түүнийг огцруулсан. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнбат БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг  томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан. Харин дөнгөж сая  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Санал хураалтад...

Улаанбаатар хотын ШӨНИЙН ГУДАМЖ нээлтээ хийлээ

Улаанбаатар хот анх удаа шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Өнгөрсөн шөнийн 00:00 цагт "Шөнийн гудамж"-ны гэрлийг асаалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор пүрэв гарагийн үдэд тусгай үүргийн нислэгээр Казахстан улсын нийслэл Астана хотод хүрэлцэн ирлээ. ШХАБ-ын 17 дахь удаагийн энэхүү дээд түвшний уулзалтад оролцох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга болон Бүгд Найрамдах Казахстан Улсын...

Приус маркийн машинд оногдуулсан татварыг буцаан олгоно

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Одоо Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд, хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг...

Ерөнхий сайд БСШУС-ын сайдыг томилуулах саналаа өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Нэр дэвшигч Г.Чулуунбаатар нь: 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч...

Нийслэлийн анхны “ШӨНИЙН ГУДАМЖ“ өнөөдөр нээгдэнэ

Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
85%
1kmh
0%
Пүр
7 °
Баа
3 °
Бям
3 °
Ням
5 °
Дав
5 °
- Advertisement -

Шинэ мэдээ