-0.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 31, 2024

Улс төр

Г.Байгалмаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болох уу

Улс төрийн хүрээлэл дунд ойрын өдрүүдэд анхаарал татаж байгаа нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хийх томилгоо болоод байна.  Тэрбээр тангараг өргөснийхээ дараа анхны зарлигаа гаргаж УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаараа томилоод буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар  Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж байгаа гэнэ. Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх...

Оффшор дахь хөрөнгөө 49 хоногт оруулж ирэхийг үүрэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь...

Ц.Сандуй нарт хариуцлага тооцуулах МАН-ын гишүүдийн суулт өргөжсөөр л...

УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн, намынхаа нэр хүндийг унагасан гэж үзэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын дарга М.Энхболд нарыг эсэргүүцэгчдийн тоо нам дотор нь хүчээ авсаар байгаа...

Х.Баттулга: Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна

Эрхэм хүндэт ард, иргэд ээ! Төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа! Хүндэт зочид оо! Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их түүхэн замнал, ололт амжилтыг улбаалан авч...

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал цэргийн...

Ерөнхийлөгч төрийн тахилгад оролцохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томиллоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн...

Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ

Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцсээр байна. Уг эсэргүүцэлдээ өөрийн...

Байнгын ажиллагаатай парламент эхэлсэн өдөр

1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Ингэж 1990 оны 9...

Т.Оошима Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимаг дагалдан тус танхимын гишүүн Хиромичи Күмада, Кэнтаро Мотомүра, Тоорү Күнишигэ, манай талаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Л.Болд, Ц.Гарамжав, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын...

Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын санхүүгийн корпораци тусална

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
69%
0kmh
20%
Баа
0 °
Бям
0 °
Ням
-7 °
Дав
-5 °
Мяг
-2 °
- Advertisement -

Шинэ мэдээ