МАН-ынхан приусны татварын асуудлыг хэлэлцсэн ч мэдээлэл хийсэнгүй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжилт хуралдаанаараа Онцгой албан татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу приус машины татварын асуудлыг хэлэлцсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.
Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах болсонтой холбогдуулан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар долоон төрлийн татварыг нэмээд байгаа билээ. Уг нэмэгдэлд хос хөдөлгүүрт буюу "Приус" машины гаалийн онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 болгон бууруулсан юм.
Энэ дагуу...
Хөнгөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт зарцуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Халуун дулаан уур амьсгалтай болсон энэ уулзалтын үеэр өнө эртний уламжлалт түүхэн болон соёлын хэлхээ холбоотой манай хоёр орны өнөөгийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад хэн хэн нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Н.Модигийн 2015 оны 5...
Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын...
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Энэ талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ...
Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр (2017.06.02) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр (2017.06.01) Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах тухай баримт бичиг байгууллаа. Ингэснээр Дулааны IV цахилгаан...
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ОХУ-тай нягт хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 2017-06-02 ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээний олон талт асуудал тухайлбал, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны...
Ц.Цогзолмаа, Т.Ганди нарын нэгийг БСШУC-ын сайдад дэвшүүлнэ
ЕБС-ийн математикийн улсын шалгалтын материал задарсантай холбоотойгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, улмаар маргааш нь хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 63,4 хувийн саналаар түүнийг огцруулсан юм.
Мөн тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдоод байгаа....
БНСУ-ын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа нар өнөөдөр (2017.06.02) “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулагч Ум Ён тэргүүтэй бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Монгол-Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулж байгаа БНСУ-ын Шадар сайд асан ноён Ум Ён, “Кореа саммит” байгууллагын захирал Пак Бон Кью нарт талархал илэрхийлээд форум амжилттай болж, хоёр орны бизнес эрхлэгчид шинээр хамтран ажиллах эхлэлээ тавьж...
П.Сэргэлэн: ОХУ-тай мал эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна
2017 оны зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Оросын Холбооны улсын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцож байна.
Чуулга уулзалттай зэрэгцэн Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгийг байгууллаа. Монгол улсын Хүнс хөдөө аж...
Япон улсаас олгох 850 сая ам.доллараар санхүүжилт үргэлжилнэ
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсыг чиглэх санхүүгийн урсгал эрс нэмэгдэж байна.
Монгол Улсад ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нийт санхүүжилтийг 5.5 тэрбум ам.доллар байхаар тооцож, баталсан юм. Багц санхүүжилтийн салхийг хагалж, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр Монгол Улсын төлбөрийн тэнцлийг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулан 38.6 сая ам.долларыг ОУВС-гаас Монголбанкинд шилжүүлсэн. Үүгээр зогсохгүй уг...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
3.1
°
C
3.1
°
3.1
°
56%
2kmh
40%
Пүр
0
°
Баа
0
°
Бям
0
°
Ням
-6
°
Дав
-4
°
- Advertisement -