Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй...
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус тогтоолоор,
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал...
“Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024...
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ 126 гишүүнтэй болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар ажиллаж, ардчилсан засаглал хангагдаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт Завхан аймагт үргэлжлэв.
Улсын Их Хурлын дарга өнөөдөр (2024.09.24) Завхан аймгийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийн бодлогоо танилцууллаа.
Уулзалтын эхэнд, 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 126 гишүүн УИХ-д сонгогддог болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар шийдвэр гаргадаг болж, ардчилсан засаглалыг...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Бутаны Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд...
Д.Амарбаясгалан: Манай парламент иргэдийнхээ шаардлагад нийцсэн 21-р зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн реформ хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.09.22) Увс аймагт ажиллаж байна. Тэрээр төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн баруун бүсийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого болон ирэх жилүүдэд баримтлах УИХ-ын стратегийн талаар танилцуулаад байна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, таван нам,...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
5kmh
40%
Дав
-15
°
Мяг
-14
°
Лха
-8
°
Пүр
-8
°
Баа
-3
°
- Advertisement -