Д.Дорлигжав дүүгийнхээ хамт батлан даалтад гарлаа
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих шаардлагагүй гэсэн шийдвэрийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Ингэснээр батлан даалтаар суллагдаж байна.
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дөрвөн сая ам.долларыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан" гэх зүйлийг ярьж, мөн Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард тэднийг саатуулаад байсан билээ.
Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцрууллаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны хуралдаанаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцруулах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувийн саналаар дэмжлээ.
Ц.Цогзолмааг Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах журмыг зөрчиж Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэх үндэслэлээр огцруулахаар болсон гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Сайдуудын асуудлыг яаралтай шийдэх ёстой байсан ч сунжирсаар байгаад өдийг хүрчихлээ. Олон хууль зөрчигдсөн учир хууль...
ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжив
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсон. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигчийг тодруулж, томилох шаардлага үүсээд байгаа. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, байнгын хороо, чуулганаар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Үдээс хойш Удирдах зөвлөл дахин хуралдаж Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол,...
95.2 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж дууссан тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн Монгол Улсын Их хурлын даргаар Г.Занданшатарыг сонгоё гэсэн саналын томьёллоор санал хураахад хуралд оролцсон 63 гишүүний 60 гишүүн буюу 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ.
Мөн үүний дараагаар Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх...
Болзол хангасан уяачдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад улсын цол олгуулах талаар хэлэлцэв.
Нэр бүхий зургаан хүн “Тод манлай уяач”, долоон хүн “Манлай уяач”, долоон хүн “Алдарт уяач” цолны болзол хангасан хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.
ЭЗБХ: Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлахаар боллоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь...
УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлсэн байна. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм.
Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Г.Занданшатар гишүүн, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аас эхлээд...
Малынхаа үүлдэр угсааг сайжруулж, таван төрлөөр өсгөн, айл өрхүүдийг малжуулсан малчид Улсын аварга боллоо
-Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдрийнх болгожээ-
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Дамдины Баярсайхан Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, мал сүргийнхээ чанар үүлдрийг улам сайжруулж, олон залууст малч ухаанаа өвлүүлж сургахыг хүссэн юм. Малчин Д.Баярсайхнынх 2018 оны эцэст 5273 толгой мал тоолуулж “Мянгат малчин”-ы амжилтаа 12 жил дараалан бататгажээ.
Малын тоо толгойгоо өсгөөд зогсохгүй, мал сүргийнхээ чанар,...
М.Энхболд: Монголын төрд захиран дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох ёс жаяг тогтчих вий гэдэгт санаа зовж байна
-Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэлсэн үг-
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг удирдах албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн...
Хэнтий аймгийн Улсын аварга малчны шагнал гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна.
Тэрбээр малын сүргийн бүтэц чанарт...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
71%
1kmh
2%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-22
°
Бям
-23
°
- Advertisement -








































