УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 40 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай...
УИХ-ын таван гишүүн маргаашаас өлсгөлөн зарлаж чадах уу
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж эхлээд байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ дуулгав. Эрхэм гишүүдийн хэлж буйгаар өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс дунд 60 гаруй насны хэд хэдэн хүн байгаа аж. Гэтэл эдгээр гишүүд тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ 14 хоногийн өмнө л илэрхийлж мэдээлэл хийж байсан. Хачир дээрээ эрхэм гишүүд дулаан...
С.Эрдэнэ:Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа
УИХ, эрх баригч нам, улстөрчид маш хариуцлагагүй, амлалтаа биелүүлдэггүй, хууль зөрчдөг бөгөөд сонгогчид сонгосон гишүүндээ хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирсэн билээ. Түүнчлэн өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөл байдал болон иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилснаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээллээ.
Тодруулбал, тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал...
Л.Оюун-Эрдэнэ:"Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл ирлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийлээ. Эдгээр гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг өргөн барьсны дараа мэдээлэл хийж, уг асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй бол чуулганы хуралдааныг бойкотолно хэмээн мэдэгдээд чуулганы хуралдаанд орсон юм. Харин УИХ-ын даргын зүгээс хуулийн дагуу өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэж мэдэгдээд байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн дагуу чуулганаар хамгийн эхэнд УИХ-ын...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нарт дараах үүргийг өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд "Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг бид мэднэ.
Монгол Улсын...
М.Энхболд: Би хуулийн дагуу огцроход бэлэн
УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар, УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна.
Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг зурсан тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх...
З.Нарантуяа:Отгон суманд өндөр хурдны интернетийг нэвтрүүлэх ажил хийгдэж дууслаа
Утаандаа униартан “нойрсох” улсын нийслэлээс үүрийн таван жингээр Завхан аймгийн Отгон сум руу хүлгийн жолоо заллаа. Санаандаа хотоос л гарчих юм бол утаанаас салчихна гэсэн гэнэн бодол өвөртлөн энэ сарын 20-ны өдөр нийслэлээс хөдөлсөн юм. Завхан аймгийн Отгон сум руу явахад Өвөрхангай, Баянхонгор аймгийг дайран өнгөрөх аж. Цэлийсэн хөх тэнгэр, зэрэглээ татаж, хөвсийж гялтганасан цастай талаар давхиад оччихно гэсэн бодол тээж явсан бид Өвөрхангай,...
Намрын чуулганы хугацааг сунгах санал хүргүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурал 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна.Иймээс УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх...
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцож үг хэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд болсон “Монгол Улсын цэргийн аюулгүй байдал-цэргийн урлагийн хөгжил” сэдэвт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, Бригадын генерал Ч.Сайнтөр нар Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад...
Б.Пүрэвдорж:Бэлчээр хамгаалах хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүлэхийг шаардаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлт бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцууллаа. /2019.01.18/
Дүгнэлтэд:
-Нийт малчин түмэн, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын хамгийн чухал салбарын нэг болох мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг Та бид...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
0kmh
1%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -









































