“Google”, “Амазон”, “Square” компанид ажиллаж байгаа Монгол залуус улсаа хөгжүүлэх санал боловсруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо.
Уулзалтад АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга, “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр, “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн, Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч...
Ерөнхийлөгч МҮЭХ, АОЭХ-ны удирдлагыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.
УИХ-аас хөгжлийн хөтөлбөр...
Ц.Хуланг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.
Ц. Хулан нь
-Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн
-Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.
-Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн
-ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын...
Ерөнхийлөгч түймэр унтраахад оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ.
Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм. Одоо энэ санаа, зүтгэлийг удирдан...
Хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж ОУВС дүгнэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзлаа.
Ажлын хэсэг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээг хийж ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой боллоо.
Эдийн засгийг...
Ерөнхийлөгч АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын...
ХХААХҮ-ийн сайд албан даалгавар хүргүүллээ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай /2017.07.27 /цахим хурлыг хийж, албан даалгавар өгсөн. Энэхүү албан даалгаварыг албан бичгээр аймаг нийслэлийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарт хүргүүллээ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн орон нутгийн удирдлага, Хөдөө аж ахуй газрын дарга...
Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа.
Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх...
Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо.
Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны...
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн асуудлаар мэдэгдэл гаргав
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах тодорхой зарчмын байр суурийг илэрхийлж байна.
Үүнд Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж, тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
1kmh
0%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-4
°
Бям
-7
°
- Advertisement -