-8.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Улс төр

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын...

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер-ийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжилтийг эрчимжүүлэхийн төлөө байгааг тодотгов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа,...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Дарви, Жаргалан сумын иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсэд ажиллаж байна. УИХ-ын дарга (2024.09.25) Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Дарви, Жаргалан сумын иргэдтэй уулзлаа. Говь-Алтай аймгийн иргэдэд баруун бүсэд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, УИХ-аас хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”, УИХ-ын ирэх дөрвөн жилд баримтлах стратеги төлөвлөгөөний талаар танилцуулав. УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126...

Эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Ерөнхий сайд Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт талархаад хамтарсан Засгийн газрын 2024-2028...

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм хүндэт...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч болон ХХААБ-ын Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.   Талууд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилт, түүнийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах, олон улсын болон үндэсний түвшний хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Улсын зээлжих зэрэглэлийн талаарх ерөнхий танилцуулга болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+/Тогтвортой” болгон  нэмэгдүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө гаргах, холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-8.9 ° C
-8.9 °
-8.9 °
73%
5kmh
75%
Дав
-15 °
Мяг
-16 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-5 °
- Advertisement -

Шинэ мэдээ