БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Музейн нээлттэй өдрүүд"-гэгчийг зохион байгуулж долоо хоногийн турш улс орон даяар музейгүнэ төлбөргүй үзүүлэхээр болсон. Мэдээ энэхүү арга хэмжээгээ маш гоёоор тайлбарлаж байгаа. Тодруулбал, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа гэх. Гэтэл хачир дэрээ эрхэм сайд намынхаа баярын өдрөөр сургуулийн бүх хүүхдээр тэмдэглүүлэхийг хүссэн далд хүсэл байсан бололтой. Учир нь бүх сургууль багш нарт хүүхдүүддээ музей үзүүлэх даалгавар өгсөн гэнэ. Тиймээс хаврын хавсрага хавирга нэвт үлээх эдгээр өдрүүдэд хүүхдүүдээ дагуулсан багш, хамар, хацар нь улаагаад, нус нь гойжсон хүүхдүүд музейн гадаа оочерлож байгаа дүр зургийг хаанаас ч харж болохоор байна. Мэдээж ангиараа автобус хөлслөх, идэж уух юмны мөнгө гээд бүгд эцэг, эхчүүдийн халааснаас гарч байна. Юу нөгөө үнэ төлбөргүй музей үзэхээсээ эс юм болж байгаа сурагтай. Нэг талаараа ийнхүү хүүхдүүддээ өв соёлоо үзүүлэх, харуулах, мэдүүлэх нь сайн хэрэг. Гэтэл нөгөө талдаа МАН-ын баярт өдөрт зориулж музей үзсэн хүүхдүүдээр Эх орончдын өдөр гэх зохион бичлэг бичүүлж байгаа гэх яриа сошиалд цацагдаж эхлээд байна. Тиймээс ч салбарын сайдын далд нь хүүхдүүдийн тархи угаалт байх магадлалтай байна гэж бухимдах эцэг, эх олон байгаа гэнэ.