Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд тусламж үзүүлэх гэж байна. Тодруулбал, цагаан зудтай байгаа Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумыг 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэхээр бэлтгэжээ. Тусламжинд 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх, 16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгох аж.