Алиалагчийн хувцас өмсөөгүй Ерөнхий сайддаа баярлалаа

Бяртай Засгийн газрын тэргүүн гэгдээд байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бусад сайд нарыг бодвол стиллэг нь гэж хэлж болно. Учир нь тэрбээр Ерөнхий сайд болсон цагаасаа баяр бүрт зориулан хувцаслаж, түүний фэйсбүүк, твиттертээ хийж  гангардаг уламжлалтай болсон гээд хэлчхэд хилсдэхгүй. Тухайлбал, тэрбээр цагаан сараар дээл өмсөөд, морь унаад давхиж байгаа зургаа оруулан мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн цэргийн баяраар алаг хувцас өмсөөд, цэргүүдтэй сэлфи хийсэн бол Казах ард түмний Наурызын баяраар мөн л Казах хувцас өмсөөд мэндчилгээ дэвшүүлээд авсан. Ийнхүү баяр бүрт зориулан хувцаслах Ерөнхий сайдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд алиалагчийн хувцас өмсөх бий хэмээн санаа зовох хүн цөөнгүй байсан. Аз болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх завгүй байсан уу, алиалагчийн хувцас байсангүй юу инээдмийн баяраар нам тайван байлаа. Тиймээс ч сошиал ертөнцөд алиалагчийн хувцас өмсөөгүй Ерөнхий сайддаа баярлалаа гэх хүн цөөнгүй байна.