Монгол бичгийг олон түмэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол туургатны “Миний Монгол Бичиг” улсын уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Уралдаан нь гурав дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд нийт 1000 гаруй хүмүүс оролцсон нь өмнөх жилээс илүү өргөн цар хүрээтэй боллоо.
Уралдаан нь сурагчид, насанд хүрэгсэд, мэргэжлийн багш нар болон бүтээлийн гэсэн дөрвөн ангилалд явагдсан байна. Нийт 1000 гаруй оролцогчдоос 28 шилдэг оролцогч шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.