Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоног сунгах шийдвэр гаргалаа.
Түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн үзэж 4 дүгээр сарын 01-нээс хорьсон. Улмаар түүний таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 01-нд 15 хоног үргэлжлүүлэх шийдвэр гарсан нь өнөөдрөөр дууссан юм.
Тиймээс Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын байгууллагаас ирүүлсэн таслан сэргийлэх арга хэмжэг 30 хоногоор сунгах саналыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэв. С.Баярцогт шүүх хуралд хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцсоныг түүний өмгөөлөгч Г.Орхон мэдээллээ.