Хүй долоон худагт морин тойруулга байгуулах ажлыг эхлүүлнэ

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Монголын морин спорт уяачдын холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх үүднээс өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах, Үндэсний их баяр наадам, олон нийтийг хамарсан баярын үеэр байгалийн гамшиг болоход нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морины бэлчээрийг хамгаалах, наадамчин олон болон хурдан морьдыг ундны усаар хангах, наадмын үеэр морьтой үзэгчдийн наадам үзэх бололцоог бий болгох, МНЦ-оос хийж хэрэгжүүлж буй олон нийтийг хамарсан баяр наадам болон бусад үйл ажиллагааг уяачдад сурталчлан таниулах, мэдээллийг түгээх, оролцоогоор хангахад орших юм.

1 сэтгэгдэл

Comments are closed.