Ц.Цогзолмаа: Авто ослын улмаас ЭЕШ-аас хоцорсон сурагчидаас дахин шалгалт авахгүй

Нийслэлийн Яармагийн гүүрний орчимд өчигдөр буюу өнгөрсөн мягмар гарагт гарсан зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын улмаас тухайн чиглэлээс “Монгол хэлний шалгалт” өгөхөөр явж байсан олон хүүхэд ЭЕШ-аасаа хоцорсон учир сурагчдаас дахин шалгалт зохион байгуулах шаардлагатай байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр салбарын сайд Ц.Цогзолмаа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр энэ талаар тодруулахад "Олон хүүхэд хохирсон, том гомдол одоохондоо алга. Гэхдээ Боловсролын үнэлгээний төвд 10 хүүхэд гомдол гаргасан. Тэдний долоо нь шалгалтаасаа хоцорсон. Өчигдөр Яармагийн гүүр дээр томоохон осол болсон. Түүнээс болж зам түгжирч, хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорсон байсан. Харамсалтай нь, хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах хууль, журам одоохондоо алга" гэсэн юм.