Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайханы "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэн Зайсан дахь Белла Виста хотхоны “Q Art” галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.
Эх орныхоо дүрслэх урлагийн нэр хүндийг дэлхийд гаргаж яваа түүний үзэсгэлэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагаар аялуулах ажээ.
Тэрбээр 2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн хороонд хамтарсан үзэсгэлэн, 2016 онд “Маршал арт” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Түүнчлэн гадаадын 20 гаруй улсад бүтээлээ толилуулсан билээ.