АШУҮИС-ийн байранд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ажлаасаа халагдсан багш, ажилчдын төлөөлөл эсэргүүцэл илэрхийллээ.
Тодруулбал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж. Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон бөгөөд тэрбээр багш ажилчдыг ямар ч үндэслэлгүйээр халж сэлгэх болсоныг тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эсэргүүцэж тэмцэл өрнүүлээд байна.