Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг "Академи авардс-2018" наадамд нэр дэвшигчид тодорлоо.
Тус наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр "Зайсан Хилл" цогцолборт 7 дахь жилдээ болж шилдгүүдээ тодруулна. Кино наадмыг зохион байгуулснаар үндэсний кино урлагийн хөгжлийг дэмжих, орчин үеийн техник технологийг сурталчлан таниулах, уран бүтээлчдийг урамшуулан алдаршуулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Энэхүү кино наадам нь уран сайхны, богино хэмжээний, баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг.
Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд өрсөлдөн тус наадмын шилдгээр тодрох юм.