Ж.Ганбаатар:С.Чинзориг сайд та өөрөө хуулиа зөрчих гээд байна

-Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв: Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд чиг үүрэгт нь нэмж өгмөөр  нэг асуудал байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ харьцангуй үйлдвэрлээд сурчихсан. Хамгийн гол нь бүтээгдэхүүний борлуулалт худалдан авалтын асуудал тулгамдаж байна. Тиймээс энэ асуудлыг төрийн захиргааны байгууллагууд нь үүрэгдүүлж өгмөөр байна" гэлээ. Харин ХНХ-ын сайд С.Чинзориг "Жижиг, дунд үйлдвэрийн сангаас жижиг зээл олгохтой холбоотой асуудлыг 2016 онд хуулийн зохицуулалтаар зааглаж өгсөн. 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол бичил бизнес эрхлэгч  гэж үзэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дэмжих сангаас жижиг зээл олгодог болсон. Би  Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ бид хоёр нэг асуудал дээр зөрчилдөөд байгаа юм. Бичил бизнес эрхлэгчид нь  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дэмжих сангаас жижиг зээлээ аваад явж байя л даа. Бүх зээлийг Жижиг, дунд үйлдвэр  рүү татаж болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зөвхөн иргэнд л жижиг зээл олгох болно. Харин жижиг аж ахуй нэгж буюу нөхөрлөл, хоршоодод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгож болохгүй юм. Тиймээс энэ хоёрын ялгаа заагийг  би 2015 онд ХНХ-ын сайд байхдаа зааглуулсан. Тиймээс үүнийг хэвээр нь үлдээж өгөхийг гишүүдээсээ хүсч байна. Ж.Ганбаатар гишүүнээ та зөвхөн жижиг дунд үйлдвэрийн асуудлыг ярь. Бичил бизнес эрхлэгчдийг ЖДҮ-ийг дэмжих сан руу татаж болохгүй" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бол зөвхөн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг дэмждэг хууль. С.Чинзориг сайд та өөрөө хуулиа зөрчих гээд байна. Бичил гэдэг үг зөвхөн манай хуульд орсон. Хэрэв энэ үгийг авчихвал хуулийн төсөл тэр чигээрээ өөрчлөгдөнө" гэлээ.

Ийнхүү Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд гарсан учир Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

 

30 Сэтгэгдэлүүд

  1. … [Trackback]

    […] Read More here|Read More|Find More Infos here|There you will find 95103 more Infos|Informations on that Topic: newscafe.mn/?p=17682 […]

  2. … [Trackback]

    […] Find More on|Find More|Find More Informations here|Here you will find 38511 additional Informations|Informations to that Topic: newscafe.mn/?p=17682 […]

Comments are closed.