УИХ-ын гишүүн Н.Учрал өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн. Түүний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК нь 2017 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр дөрвөн жилийн хугацаатай 950 сая төгрөгийн зээл авсан явдалд олон түмэн дургүйцэж, өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан.
Тэгвэл тэрбээр "Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирсэнийг монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсоноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно" гэсэн юм.
Үүнээс үзэхэд Н.Учрал гишүүний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК ньугтаа жижиг, дунд бизнес гэж хэлж болохуйц буюу 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой л бололтой. Өөрөөр хэлбэл, Их засаг их сургуулийн эзэн Н.Ням-Осор жижиг дунд бизнес эрхлэгч мөн эсэх нь эргэлзээтэй л хэрэг. Гэхдээ одоо тэр зээл хэрэггүй болчихоод буцаагаад өгөх гэж байгаа гэнэ шүү. Өнөөдөр Н.Учрал гишүүний аав өрөө эргүүлэн төлчихвөл жинхэнэ жижиг дунд бизнес хийдэг нэг ч гэсэн хүнд тэр мөнгө нь очиж, амьдралд нь тус нэмэр болох биз ээ.
… [Trackback]
[…] Find More to that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Find More Information here on that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Read More on that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Read More here on that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Information to that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Find More on to that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Find More here on that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] Find More to that Topic: newscafe.mn/?p=17740 […]
… [Trackback]
[…] There you can find 92483 additional Information on that Topic: newscafe.mn/?p=17740 […]