Хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан иргэнийг баривчилжээ

Биедээ хар тамхи нууж, Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан хэргийг Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар илрүүлжээ.

Тодруулбал, олон сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхины төрөл "мөс"-ийг хил нэвтрүүлэх гэсэн этгээд өнөөдөр тус боомтын хилийн тагнуулынханд баригдсан байна.

Сүүлийн үед манай улсад олон улсын шуудангаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлдөг бодис хил нэвтрүүлэх гэмт хэрэг ихээхэн гарах болсон. Сар шинийн баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид, гаалийн байгууллагатай хамтран хар тамхи шуудангаар Монгол Улсын хил нэвтрүүлж, хадгалж тээвэрлэсэн Нигери Улсын дөрвөн иргэнийг илрүүлэн баривчилсан юм. Мөн л шуудангаар хагас тэрбум төгрөгөөр үнэлэх хэмжээний хар тамхи хил нэвтрүүлж, тээвэрлэсэн монгол улсын нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг энэ сарын 12-нд баривчилжээ.