Хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хил гаалиар хяналтгүй оруулах гэмт хэрэг сүүлийн үед ихсээд байна.
Тухайлбал, Монголд сургалтын төвд ажиллаж байсан багш нар олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хагас сая ам.долларын хар тамхи хилээр оруулж ирснийг Цагдаагийн байгууллага тусгай ажиллагаа явуулж илрүүлсэн.
Тэгвэл энэ сарын 01-нд буюу өнгөрөгч баасан гарагт Гашуунсухайт боомтоор 2019.03.01-ны өдөр иргэн А улсын хилээр орох чиглэлд зорчихдоо өмссөн хувцас болон биедээ 50 боодол, 640 грамм, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг, тугалган цаасны хамт авч явсан аж. Улмаар Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлж, хэргийг ЦЕГ-т шилжүүлжээ.