Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж, сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв. Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн суралцагчид:
- Б.Базарваань ШУТИС-Геологи, уул уурхайн сургууль Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
- Т.Болор-Эрдэнэ Отгонтэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль Эрх зүй
- Н.Булгантамир Отготэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль Эрх зүй
- О.Ганбаяр АШУҮИС-Нүүр, ам судлалын сургууль Шүдний их эмч
- Г. Ган-Эрдэнэ ДХИС-Эрх зүй, нийгмийн ухааны сургууль Эрх зүй
- М.Данзанпэрэнлэй Санхүү, эдийн засгийн их сургууль Санхүү
- Э.Дэлгэрмаа ДХИС-Шинжлэн магадлахуйн институт Шүүх шинжилгээ-Эрх зүй
- Н.Лхагвабаяр МУИС-Шинжлэх ухааны сургууль Сэтгүүл зүй
- Г. Мандах МУИС-Бизнесийн сургууль Маркетинг
- Т. Мөнгөнсаран Сэлэнгэ аймаг дахь МСҮТ Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
- Ц.Мөнхцэцэг ХААИС-Агроэкологийн сургууль Ургамал хамгаалал, хорио цээр
- Б.Мягмардорж ДХИС-Шинжлэн магадлахуйн институт Шүүх шинжилгээ-Эрх зүй
- С.Мягмарсүрэн МУИС-Хууль зүйн сургууль Эрх зүй
- Ч.Мягмарсүрэн Дорнод их сургууль Газрын тосны инженер
- Б.Одончимэг Эм зүйн шинжлэх ухааны их сургууль Уламжлалт анагаах ухааны их эмч
- Б.Отгонбат Этүгэн их сургууль-Эрүүл мэндийн сургууль Хүний их эмч
- Б.Пагма ШУТИС-Эрчим хүчний сургууль Цахилгааны инженер
- О.Сарангуа Мандах их сургууль Нягтлан бодох бүртгэл-Банк
- Н.Сувд СУИС-Дүрслэх, дизайн урлагийн сургууль Уран зураг
- О.Сүххуяг Налайх дүүрэг дэх МСҮТ Хүнд машин, механизмын засварчин
- Б.Улсболд МУИС-Хууль зүйн сургууль Олон улсын эрх зүй
- А.Хишигтөгс МУИС-Шинжлэх ухааны сургууль Социологи
- А.Цогжавхлан ҮБХИС-Аюулгүй байдлын сургууль Барилга, инженерийн байгууламж
- С.Цэвээнжаргал Мандах их сургууль Нягтлан бодох бүртгэл-Аудит
- Х.Шаравдорж АШУҮИС-Анагаах ухааны сургууль Хүний их эмч
- Р. Энхзаяа СУИС-Соёлын сургууль Менежмент
- У.Энхчимэг Сүхбаатар аймаг дахь МСҮТ Барилгын засал чимэглэл
Дээрх суралцагчид:
- Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан
- Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж, үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дууриал болсон
- Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн
- Амжилттай суралцаж бусдад үлгэр дууриал болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн
- “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичих гэсэн шалгуурыг 85-аас дээш хувиар хангасан байна. Суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Энэ жил 87 суралцагч материалаа ирүүлжээ.