Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Халамж үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос ирсэн хүсэлтийн дагуу "Сэтгэлийн сонсголон-II" хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөр 2019 оны 11.22-11.26-ны хооронд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлэх ба хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод очиж үзүүлэх боломжгүй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй 132 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, 10 хүнд хэнгэрэг нөхөх мэс засал, 5 хүнд түрүү булчирхайн мэс заслыг хийсэн юм.