Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар академич Б.Бямбааг 100 сая төгрөгөөр шагнах шийдвэр гарсан билээ.
Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” хэмээн судалгааны бүтээл нь шинжлэх ухаан, технологийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Өнөөдөр түүнийг ийнхүү 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал"-аар шагнаж, 100 сая төгрөгийг олголоо.