Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэр бүлийн эерэг орчин бүрдүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, төлөвшүүлэх, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах зорилгоор 894.496 өрхүүдэд үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны 11 сарын 11-ний энэ өдрийг “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДӨР” болгох уриалга гаргаж байна.
Аав, ээжүүд хүүхдэдээ өдөр бүр үлгэр ярьж өгснөөр
- Хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирна.
- Орой унтахдаа утас, цахим тоглоом тоглох бус ном унших дадал хэвшил бий болно.
- Залуу гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
- Гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдэнэ.
- Хүүхэд өөрөө ном унших сонирхолтой болно.
Цаашид энэхүү аяныг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс “Үлгэрч ээж, аавуудын 1 сарын аян” болгон өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн фэйсбүүк хэрэглэгч бүр үлгэрийг сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагууд үлгэрээр эфирээ нээж, хаах, үүрэн операторын байгууллагууд уг уриалгыг дэмжсэн зурвас явуулахыг уриалж байна.