Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Маргааш буюу 2019.11.26-нд Монгол улс тунхагласан 95 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхийн ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Төрийн ордны их танхимд 10.00 цагаас нийслэл хотноо үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 16 нас хүрч байгаа, хувь хүний хөгжил, сурлага, нийгмийн идэвхи оролцоогоороо манлайлагч 850 шилдэг сурагчдыг оролцуулан зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улсын иргэний үнэмлэх гардан авч байгаа шилдэг тэргүүний залуусыг “Иргэний Андгай” өргүүлэн, түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж буй юм.
Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа нь улс орон даяар үндэсний хэмжээнд нэг өдөр нэг цагт зохион байгуулагдах юм.