Өнөөдөр Хэнтий аймгийн 9 сумын ЕБС-ын сурагч 160 гаруй хөвгүүдийн дунд ХӨВГҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ сэдэвт чуулган Хэрлэн сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа.
Хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдний үзэл бодлыг сонсох, хөвгүүдийн нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх, хүндэтгэн хайрлан, хамгаалах зорилгоор зохион байгуулагдсан энэхүү чуулганы нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.ХАЛИУН, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний зөвлөх М.Ганхүлэг нар зочноор хүрэлцэн ирж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ, Боловсрол соёл, урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ-ийн менежер Г.Жаргалбат нар оролцлоо.
Чуулганыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХөтөлбөр хамтран зохион байгуулсан бөгөөд хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, чуулганаар гаргасан санал хүсэлт, санаачлагыг бүх талаар дэмжин, асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллахаар боллоо.
Чуулганд оролцсон нийт хөвгүүдээс 25 хүүхэд санал бодлоо илэрхийллээ.
Ташрамд дурдахад Улирал бүр #хөвгүүдийн_саналыг сонсох өдөртэй байхаар чуулганд ирсэн хөвгүүдийн олонхийн саналаар шийдвэрлэлээ.