"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “ зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгожээ.
Дээрх чиглэлийн замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагуудад даалгасан байна.
Авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай зориулалтын зам байх юм. Авто зам тавьснаар тээвэрлэлт одоогийнхоос хоёр дахин өсөж, нүүрсний экспорт нэмэгдэн, эдийн засагт үр өгөөжөө өгч, орон нутаг хөгжин, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж тооцоолжээ.