Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой.
Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай. Нийт 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай, 12 м урт, өндөр нь 3.2 м, өргөн нь 2.5 м. Цонх 2 давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа 8 халаагууртай, хяналтын 5 камертай, зориулалтын гэрэлт самбартай, зорчигчийн тав тухтай зорчих нөхцлийг бүрэн бүрдүүлсэн.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд 2 галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын 2 цэг баригдсан. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгч байгаа юм.